Гараас чинь атгахдаа амьд гэдгээ мэдэрсэн, харин дахин атгахгүй байх гэхээс айх шиг болсон. Чи анх миний гараас барьж байсан шигээ дахин намайг аврах гэж ирсэн байсан. Харин би баярлаж байсан ч чиний хажууд өөр хүн байсан. Би өөртөө нэг л зүйлийг ихээр хэлдэг, тэр бол чиний гэх миний зүрх.... бүх зүйлс мартагдах юм шиг санасан ч хараад л баймаар чиний царай, уйлах гэж байснаа, би ившээсэн. Харин энэ бүгдийг чи мэдсэн байсан. Би чамайг дахин дахин санах болно, гэхдээ гарыг минь битгий тавиасай л гэж гуйж байсан. Харин энэ боломжгүй шүү дээ, чи бол бусдынх...харин надтай байсан, намайг гэх, бидний гэх зүйлсийг мартаж чадахгүй надтай адил миний хайрт... чамайг яагаад санаад байгаагаа, бас яагаад ихгэж их үгүйлээд байгаагаа мэдмээр байгаа ч өөрийгөө энэ гараас чинь дахин хөтлөхгүй болсон гэдгээ мэдэх хүртлээ, бүх л зүйлсийг санаж эхэлсэн. Тэгээд нэг л зүйлийг дахин хэлмээр байвч, хэлж чадахгүй байсан. Тэр бол...миний гэх чиний зүйлс...