20100813

Яагаад ийм байна гэж



Сэтгэл....би их уйлсан....яагаад ийм юм байх ёстой гэж...энэ бол бодит зүйлс шүү дээ

Нэгэн гэр бүл амьдардаг байжээ. Тэд жаргалтай байлаа. Гэхдээ нөхөр нь тийм ч сайн хүн байсангүй, учир нь тэр эхнэртээ гар хүрдэг байсан юм. Эхнэр нь жирэмсэн байхад хүртэл түүнийг зоддог байлаа.Эхнэр үүнийг тэвчсэн харин нэг өдөр нөхөр нь түүнийг зодоход тэр хүүхдээ хамгаалж үлдэх гээд нөхөрөө түлхтэл нөхөр нь тэр доороо өнгөрчихсөн юм. Энэ явдал түүнийг шоронд хөтөлсөн. Гэхдээ энэ хэний ч санаад орохгүй зүйл, энэ бол өөрөө амьдралын нэг хэсэг дүр зураг...Тэр эмэгтэй өөрийн хүүхдээ шоронд гаргасан юм, үнэхээр хөөрхөн хүү мэндэлсэн. Учир нь ээж түүнийг амьд байлгах гэж аавыг нь санаандгүй түлхээд амийг нь хөнөөсөн юм. Энэ явдлыг би үзээд уйлсан, дэндүү ихээр уйлсан, яаж ийм юм байж болно гэж, би лав зөвшөөрөхгүй, гэхдээ юу гээч энэ бол болоод өнгөрсөн юм...Энэ бүгдэд хариу байгаа болов уу, энэ цааш үргэлжилэх болов уу, чөтгөр аваасай энэ бүхнийг...


Хэрвээ намайг өвтгөвөл

Хэцүү зүйлс гэх юу болох, сэтгэл өвдөнө гэж юу болох, гомдол яагаад бий болдог үнэхээр тэгэж бие биедээ хайртай дуртай л юм бол яагаад бие биеээ ингэж зовоодог  гээд энэ бүгдийг би ойлгохгүй байна.Үхэл гэж юуг хэлдэг юм бэ, магадгүй чи үнэхээр муу хүн байсан ч уйлдаг, инээдэг бас баярлаж гунидаг шүү дээ. Хэрвээ чамд хэцүү байвал хэн нэгний мөрийг түшээд уйл, тэгээд нулимс урсана, бас дахин дахин урсах болно.Би юу хийж чадах эсэхээ мэдэхгүй байна, надад бас юу тохиолдохыг ч мэдэхгүй байна. Гэхдээ би өдөр бүрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэхийг хичээдэг, уйлмаар байсан ч инээж, дотроо уйлна гэдэг ямар хэцүү болохыг мэдэх юмуу, үнэхээр хэцүү. Нүднээс минь өнөөдөр нулимс урслаа, яагаад ингэж их урсаад байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ дэндүү их нулимс байх юм.Зогсохгүй байна, одоо яах уу...мэдэх юм алга надад...Нулимс ямар амттай байдгийг одоо л мэдрээд байх юм, зогсохгүй байна. Сэтгэл минь дэндүү шаналж байхад намайг яа гэснийг мэдэх юм алга. Яагаад ч юм бэ ойрд ингэж их уйлаагүй юм байн. Гэхдээ хэцүү байсан зүйлс нулимстай минь хамт алга болсонд баяртай байна.Гэхдээ мэдэхгүй байнаа, мнгэж их шаналсан байснаа, мэдсэнгүй тэгээд яагаад ингэж их юм болоо....Хэзээ ч битгий хэзээ ч гэж хэлж бай, учир нь энэ бүхэн хэзээ нээн цагт ирэх болохоор...