20110118

Өөртөө хайртай би

Өөрийгөө хайрла
Өөртөө хайртай бай
Өөрийгөө үнэл
Өөрийгөө бүхнээс хайрла
Магадгүй энэ бүгд тэнэг сонсогдож болох ч
Магадгүй энэ бүгд утгагүй санагдаж болох ч
Магадгүй энэ бүгд дэндүү өөрийгөө бодсон байж болох ч
Магадгүй энэ бүгд үнэ цэнэгүй мэт байж болох ч
Чи бол энэ дэлхийд ганцхан
Чи бол хүн бүхэнд ганцхан
Чи бол дэндүү үнэтэй
Чи тиймээс хэн нэгнийг хайрлахаасаа өмнө
Өөрийгөө нэг тольдоод үзээрэй, харин дараа нь чамд ямар байснаа сана.
Зохиогч Г.Үүжин

20110117

Уур хүрч байгаа ч

Уур хүрч орилмоор байсан ч чадахгүй яагаад гэвэл би энэ бүхэнд уурлахгүй байх ёстой. Учир нь миний асуудал биш байсан ч би тэгэж чадахгүй байна, арга ядаж байсан ч тэвчиж, уур хүрч байсан ч бас л тэвчиж, уйлмаар байсан ч чадахгүй байхад намайг юу хий гээд байгааг өөрөө ч мэдэхгүй болчих юм. Энэ бүгдийг эерэгээр бодохоос өөр үйлсийг би өөртөө хийж чадахгүй. 
Магадгүй өөрийгөө тайван байгах зүйлс үүнээс өөр байхгүй гэдгийг би өөрөө мэдэж байгаа болохоор тэр байж болох юм. Гэхдээ юу гээч, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй бол худал зүйл хэлж өөрийгөө хэн нэгний дэргэд хүчээр байлгах гэсний хэрэггүй л болов уу, учир нь чи өөртөө ингэж хандаж байгаа бол бусдад үүнээс ч муухай хандах болохоор тэр. Тиймээс, өөртөө хайртай байж сураад дараа нь хэн нэгнийг хайрлах асуудлаа ярьсан нь дээр болов уу. 
Уурыг нь хүргэж, намайг одоо ч гэсэн гацаанд байлгаж, тархийг минь амраахгүй байгаа тэр бодлыг давстай усанд уусгаад асгачих юмсан. Энэ бүгд хурдан алга болж, нэг тийш шийдэгдэг бурхан минь...

20101220

Амьсгал минь алга болох гээд байна

Өөрийгөө санах бүрдээ нэг зүйл чихэнд минь зөөлөнөөр шивнэдэг. Тэр бол миний гэх бүх зүйлс аажим аажимаар үл үзэгдэх шиг болж байгаа тэр бүх зүйлс гэхээр аймшигтай санагдаж байна. Өглөө өөрийгөө хамгийн түрүүнд бодож сэрэхдээ энэ өдрүүдэд би олон зүйлсийг боломжгүй болгох биш боломж бүрийг харахыг хүсэх сэтгэлийг уг минь намайг хөтлөх шиг болсон. Агаар хэрэгтэй байгаа үед тэр алга болчихдог тэгээд аажим аажимаар тэр над дээр ирэх биш би түүнийг ир гэж анхааруулдаг. Учир нь тэр миний биеийн хэсэг, хэсэг бүрийн минь итгэл. Тиймээс харамсалтай санагдахгүй байгаа зүйлсийг би харамсал болгохгүйгээр өнгөрөөх болно. Амлалт бол зөвхөн өөртөө зориулсан үгс байдгийн адил, амралт мөн өөртөө биш биедээ зориулсан амлалт харин амьсгал бол би өөрөө, агаар бүрийн хэсэг надтай хамт...би амьсгалахыг хүсч байгаа ч агааргүйдэж байхад яах билээ.