20100203

Үнэнч үлдмээр байна гэвч...

Хуураагүй бол үнэнч хэвээр байх байсан
Худал хэлээгүй бол яриаг чинь сонсох хэвээр байсан
Хараал хэлээгүй бол хайртай гэж бодох байсан
Хамаагүй аашлаагүй бол одоо ч гэсэн хамтдаа байх байсан
Санаж байна гэсэн билүү
Салахгүй гэсэн билүү
Санаандгүй тааралдсан гэлүү
Санасан , дахин дахин санасан гэлүү
Итгэхгүй байна
Итгэмээргүй байна
Итгэл алдарчихсан байхад
Эргээд ирэхийг бүү оролд
Ингээд л дуусга
Баяртай бас үүрд гэж хэлмээр болчихлоо