20110117

Уур хүрч байгаа ч

Уур хүрч орилмоор байсан ч чадахгүй яагаад гэвэл би энэ бүхэнд уурлахгүй байх ёстой. Учир нь миний асуудал биш байсан ч би тэгэж чадахгүй байна, арга ядаж байсан ч тэвчиж, уур хүрч байсан ч бас л тэвчиж, уйлмаар байсан ч чадахгүй байхад намайг юу хий гээд байгааг өөрөө ч мэдэхгүй болчих юм. Энэ бүгдийг эерэгээр бодохоос өөр үйлсийг би өөртөө хийж чадахгүй. 
Магадгүй өөрийгөө тайван байгах зүйлс үүнээс өөр байхгүй гэдгийг би өөрөө мэдэж байгаа болохоор тэр байж болох юм. Гэхдээ юу гээч, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй бол худал зүйл хэлж өөрийгөө хэн нэгний дэргэд хүчээр байлгах гэсний хэрэггүй л болов уу, учир нь чи өөртөө ингэж хандаж байгаа бол бусдад үүнээс ч муухай хандах болохоор тэр. Тиймээс, өөртөө хайртай байж сураад дараа нь хэн нэгнийг хайрлах асуудлаа ярьсан нь дээр болов уу. 
Уурыг нь хүргэж, намайг одоо ч гэсэн гацаанд байлгаж, тархийг минь амраахгүй байгаа тэр бодлыг давстай усанд уусгаад асгачих юмсан. Энэ бүгд хурдан алга болж, нэг тийш шийдэгдэг бурхан минь...