20100104

Яах ёстой юм бэ

Яагаад дандаа худлаа хэлээд байдаг юм бэ, яагаад дандаа хуураад байдаг юм бэ, би үнэхээр тэнэг юмаа, дандаа л хууртаж байдаг ч чамд дэндүү сайн болохоор, итгэж байгаа болохоор, дахин тэгэхгүй гэж боддог болохоор, хууртдаг байх, тиймүү....Өөрийгөө үзэн ядахыг хүсч байна. Гэхдээ чамайг мартаж чадахгүй гэдгийг минь санаж байгаарай.  Амьсгалж чадахгүй байхад амьсгал гэж хүчээр шахах юм, зүгээр л зүрх сэтгэл минь хөггүй болсон байна. Харин чи яаж байгаа юм бол доо... Би яах ёстой гэдгээ ч мэдэхгүй байхад, чи намайг гэлгүй харцаа өөр зүгт хандуулсан.Яах ёстойгоо ч мэдэхгүй байхад чи минь надаас явах гээд байдаг. Би одоо яах ёстой юм бэ, худлаа хэлэх хэрэггүй, нэг л зүйлийг харин би мэдэж байна хайртай болсоноо нуумааргүй байхад, чи минь хүлээн авахгүй байдаг. Би харин одоо яах учраа олохгүй байна, дахин шаналахыг хүсэхгүй байхад юм бүхэн чи болж харагдаад байхад би яах гэж...Санаад байхад намайг яа гэж, хэцүү байхад намайг яа гэж...одоо юу хийхээ мэдэхгүй нулимс минь хацарыг минь даган урсаж байхад би яана гэж. Хэлээд өгөөч, тэгээд санаж байна. Одоо яах ёстой юм бэ, би мэдэхгүй байна. Харин нэг л зүйлийг мэдэж байна, би чамд хайртай, бас үүрд хайрлах болно.