Энгийн мөртлөө нэг л хүйтэн төрх над руу хараад байна. Магадгүй энэ юу болох эсэхийг би мэдэхгүй байгаа нь намайг айлгаж байгаа юм. Утгагүй зүйлс надтай хамт байхад би дуртай харин энэ бүгд хэзээ надаас холдох эсэхийг мэдэхгүй байна. Нэг л өдөр амьсгал минь өөр, гар минь өөр, бүх зүйлс өөр байгаа юм шиг санагдаж байгаад би өөртөө ч итгэхгүй байна.
Утгатай байна гэж юу болох, утгаа алдах нь бас юу болохыг би мэдэхгүй байна.
Ганцаараа байхад муу юм юу байгаан, харин ч өөрөө өөрөөийгөө ойлгох болно шүү дээ.
Цаг хугацаа дэндүү хурдан бас дэндүү удаан байхад хурдан удааны талаар ярилцах нь тийм ч сайхан санаа биш байна.Хугацаатай байна гэж тэгээд юуг хэлээд байгааг мэдэх юм алга. Магадгүй цаг хугацааг авч явдаг эсвэл хугацаа цагтай байдаг байх л даа.
Халуун байх нь ямар ч утгагүй харин хүйтэн байх нь илүү дээр.
Урьдын адил утгагүй бас урьдын адил санаагүй бодолгүй. Хуурамч биш гэж үү, харин ч дэндүү хуурамч байна.
Бичих нь өөрөө хөгжим харин хөгжимийг би тоглодог. Хөгжим бид хоёр нөхөрлөөд удаж байна, харин хэн нь түрүүлж дуусах бол.



