20100520

Дэндүү ихээр залхаж байна....

Яагаад ийм байдаг байнаа, дэндүү залхамаар, бас ядаргаатай. Уйлмааргүй байна, одоо хангалттай. Үнэхээр хуурамч байсныг нь бодохоор уур хүрээд байна, гэхдээ хүн шүү дээ, зүгээр л хүн....Олон зүйл хэлэхгүйгээр нэг л зүйлийг сонсоё гэсэн ч сонсохгүй бололтой. Одоо хангалттай гэж бодож байна.Тийм болохоор зүгээр орхи, яагаад гэвэл надад одоо сонирхолтой биш байна. Гэхдээ энэ бүгдийн эцэст чи эхэлсэн гэдгээ мартаж болохгүй. Дэндүү утгаа алдсан харилцаа, бас ямар ч хэрэггүй байсан харилцаа, хайран илчилсэн сэтгэл...гэхдээ би үнэнч бас шудрага байснаа хэлмээр байна. 
Намайг дэндүү их туршсан, одоо болно...
Би хүн, харин одоо залхсан хүн болж хувираад байна...
Учир нь чи дэндүү гунигтай бас дэндүү нэгэн хэвийн
Харин би бол тэс ондоо хүн
Үнэнээ хэлэхэд ийм л байна
Тиймээс............цэг тэгээд боллоо. Өөр зүйлгүй...

20100512

Дөнгөлт

Хараал ид гэж, дөнгүүлчихдэг байна. шүү. Ичсэндээ нүүрээ нууж байна, хууртах гэдэг ямар балай зүйл вэ, яг л амиа хорлох оролдлого хийж байгаа юм шиг...
Тэр надад анх ингэж ярьж байсан юм.Харин одооо өөрөө хүн дөнгөөд явж байдаг.Энэ царайны цаана юу нуугдаж байгааг хэн ч гадардархгүй дээ, гэхдээ дөнгүүлсний дараа нь ямар гэдгийг мэдэх байх.Инээд хүрч байна.