20091128

Хэд дэхь болзоо юм бол


Сэтгэл нэг л дундуур байх боллоо. Амьсгалж байгаа ч эрч хүчгүй, явж байгаа ч алхах тэнхэлгүй, хүн бүр цус сорогч шиг харагдаад, амьдрал гэрэл гэгээгээ надаас бага багаар холдуулж байх шиг байна.
Харин өнөөдөр нэг залуутай болзоонд явах боллоо, гэхдээ урьдийн адил сэтгэл догдлохгүй байна. Бас л нэг уйтгартай цаг өнгөрөх байх даа. Болзоо бүр маань сайхан байгаагүй, дандаа л асуудал үүсгэдэг. Гэхдээ баярлахыг хүсч байхад яагаад сэтгэл нэг л гунигтай яарахгүй байнаа...Би хэзээ явахаа мэдмээр байна, харин хэлэхгүй гэсэн шиг дуугүй байгаад байх юм. Миний бие маань юу ч мэдрэхгүй болсоор байхад яагаад ингээд байлгаад байгааг мэдмээр байна. Хүн болж төрсөндөө баярлаж байгаа ч нэг л гунигтай байх юм. Юу илэрхийлэх гээд байгаагаа ч өөрөө заримдаа мэдэхээ боличих юм. Өнөөдөр болзоотой, гэхдээ сүүлийн байх гэхээс айчихлаа...

20091125

Би айж байна

Үүл нэг л өдөр алга болдог шиг, би ч бас нэг л өдөр алга болох юм шиг санагдаж байна. Харин би санаа зовсоор л...хүлээж чадах эсэхээ мэдэхгүй байна. Харин энэ тухайгаа түүнд хэлмээр байна. Бие маань бага зэрэг муу байгаа ч би инээдэг, яагаад гэвэл би аз жаргалтай амьдарсан. Тэгээд яваад өгсөн ч баяртайгаар л явах болно.Харин нэг зүйлд харамсаж байх юм шиг байна, тэгээд түүнд сэтгэл хорогдох байх гэхээсээ айж байна. Дэндүү их айж байгаа болохоор санаа зовож байна.Нэг л өдөр нүд минь үүрд нээгдэхгүй болчихвол би түүнийг харж чадахгүй явна гэхээсээ айж байна. Тэгээд санаа зовож байгаа болохоор намайг хайрла гэж хэлэхгүй ч үгүйлж байгаарай гэж хэлмээр байна. Үхэл гэж нэг л өдөр чам дээр найрсагаар ирнэ харин чи угтан авах эсэхээ өөрөө шийдэх хэрэгтэй болно. Би харин энэ бүгдэд хариу өгч чадахгүй байна, тэгээд санаагаар унахыг хүсэхгүй байгаа болохоор сэтгэл нэг л хүндүүртэй. Тэгээд бас гунигаар дүүрчээ.

20091124

Санаад үхэх гэж байхад...ийм зүйлсийг асууж л байдаг

Уйлахыг хүссэн ч чадаагүй, харин өөртөө уур хүрч үхэх гэж байна. Санаад үхэх гэж байхад намайг үх гэсэн шиг алга болсон гэж үү...Итгэхийг хүсэхгүй байна, харин зүүд байгаасай гэж бодож байна. Хайртай болчихсон байхад мэдэхгүй, санаад тэврэхийг хүсч байхад анзаарахгүй, харц минь чам руу гэж байхад чинийх гэх бүх зүйлс өөр зүйлс рүү ширтэж байсан. Гэхдээ энэ бүгд мөн л зүүд байгаасай гэж гуйж байна. Харамсах зүйлс намайг гунигт автуулаасай гэж хүсэхгүй байна. Харин нэг л  зүйлийг бодох бүрд л сэтгэл гунигаар дүүрчих юм.
Чи асууж, би хариулсан...тэр үеийг бодохыг хүсэхгүй байгаа ч байнга бодогддог. Яаж хичээсэн ч санаад байх юм....
- Мартаж чадах уу?...
- Үгүй
- Явлаа...хүлээх хэрэггүй шүү, ойлгосон уу?
- За, гэхдээ нэг зүйл асуумаар байна...
- Үгүйээ, хариулахгүй. Яагаад гэвэл би мэдэж байна...Харин сонс, гуйж байна...чиний гэх бүх л дурсамж миний сэтгэлд үлдээсэй гэж бодож байна...гэхдээ хайртай гэж хэлж чадахгүй юм шиг байна...энэ мэдрэмж хайр гэж бодохгүй байна...Баяртай


Би уйлсан, гэхдээ түүний дэргэд биш....сэтгэлдээ

20091121

Сэтгэлд минь гуниг хурсан

Ингээд л яваад өгөх байсан юм бол яагаад намайг өөрийн болгох гэж тэгэж их хичээсэнийг чинь ойлгохгүй байна. Хэлэхгүй ирсэн шигээ хэлэхгүй буцаад яваад өгөхгүй, яагаад намайг ингэж их уйлуулах болсон юм бэ, уур хүрч байгаа ч чамд биш өөртөө уур хүрч байна.

Хамт явах байсан юм, чиний гэх газар руу хамт явах байсан юм. Хэлэхийг хүссэн, харин хэлээгүй явуулсандаа харамсаж байна. Өөрийг минь өөрөө минь үзэн ядуулж чадах хүн чамаас өөр хэн байх бол...Айж байна, ганцаараа дахин үлдэнэ гэхээс айж байна. Чамайг санаад үхэх гэж байхад чи харин байхгүй байдаг. Үүрд хүлээнэ гэж хэлэхгүй ч, үүрд хайртай байна.
Хайртай бас санаж байна. Харин сэтгэл минь урьдийн адил гуниг хурсан хэвээр үлдлээ.

20091115

Амьдрал яг бялуу шиг

Заримдаа амттай байдаг. Бялуунд тийм ч дуртай биш ч гэсэн амттай, чанартай бялуу сайхан шүү дээ. Хэн нэгэн миний амьдралд гэнэт орж ирэхгүй байх нь дээр, яагаад гэвэл би хүлээн авах хүсэлгүй байна.
Бялуу гэхээр юу бодогдож байна, надад бол гаднах үзэмж нь эхний удаад бодогдож байна, харин дараа нь бялуунд орсон материал...ер нь дажгүй шүү.

Би өөртөө 100% итгэлтэй.

Бүсгүй та тачаангуй дур булаам харагдахын тулд


Тачаангуй эмэгтэй ямар дүр төрхтэй байдаг юм бол оо. Бүсгүй та өөрийнхөө ямар эмэгтэй болохыг мэдмээр байна уу. Энэ тун хялбар. Тачаангуй төрхтэй эмэгтэйд байгалиас хайрласан хилэн зөөлөн арьс, хонхортой хацар, хүүхдийнх шиг булцгар гар, эх хүний өргөн ташаа, нарийн бэлхүүс, бумбагар хөх гээд дур булаам бие галбираас гадна өдөөнгүй дүр төрх, авир зан, харц, хувцас зэргээр бусдаас ялгардаг. Тачаангуй, дур булаам эмэгтэй байхыг хүсэхгүй хэн байх билээ.

  • Биеийнхээ арьсыг туяарсан, нүд булаам харагдуулахын тулд зориулалтын гель, крем, тосыг хэрэглэ. Хөх цээжин биеэ ил гаргах хувцас хамгийн тохиромжтой. Тиймээс ил цухуйх хэсэгтээ нунтаг гялтганууртай тосноос бага зэргийг түрхэнэ. Энэ тохиолдолд таны арьс сайхан болҗ дур булаам болох эхний алхам бүрэлдлээ гэсэн үг.
  • Хурц тод өнгийн даашинзыг зоригтой сонгон өмс. Тэгэхдээ оройн үдэшлэг цэнгүүнд улаан өнгийн даашинз таныг бусдаас онцгой харагдуулна. Ийм даашинз өмссөн үед тэд олны нүднээс нуугдана гэж санахын ч хэрэггүй. Харин ч бүр эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн харцыг соронз мэт л татна. Харин даашинзаа хөнгөн нимгэн эд бүсээр хийвэл хамгийн тохиромжтой.
  • Хэрвээ та час улаан даашинзаас ямар нэгэн байдлаар татгалзаж байгаа бол маргад ногоон, үзмэн ягаан, усан цэнхэр, гүн хөх өнгийг сонгоорой. Та тачаангуй дур төрхтэй харагдая л гэж бодож байвал тод өнгийн сонголт хамгийн зөв шүү. Тас хар нүдний шил зүүж бай. Харин дугуй царайтай хатагтай нар гүн харлуулалттай, хар хүрээтэй нүдний шил илүү нууцлаг, дур булаам харагдуулдаг юм.
  • Нугалаа, хуниас, салбагар хормойтой банзал, бошинзыг бас өмсч бай. Ийм хувцас таны явдал хөдөлгөөнийг илүү донж маягтай харагдуулахаас гадна, бие галбирын тань хотгор гүдгэрийг улам тодруулж харагдуулна. Энэ нь таныг чөлөөтэй илэн далангүй харагдуулахын зэрэгцээ хэтэрхий бүдүүлэг задгай гэх ойлголтоос зайлсхийлгэхэд тустай байх болно.
  • Харин өөрийнхөө гоёлыг сонгохдоо том том бөөрөнхий шилэн сондор зүгээр юм. Яагаад гэхээр таны нүцгэн энгэр цээжийг гайхалтай чимэглэж өгнө. Харин үнэт чулуунаас сувд хамгийн тачаангуй, эрхэмсэг харагдуулдаг.
  • Бэлхүүсээ тодруулж, нарийн харагдуулахын тулд өргөн бүс танд хэрэгтэй. Гэхдээ өргөн бүс нь нарийн богино банзал, энгийн шулуун даашинзад маш сайхан зохицдог. үүгээрээ эмэгтэй хүний "гитар" шиг биеийг улам тодотгож харуудцгаараа давуу юм.