20091121

Сэтгэлд минь гуниг хурсан

Ингээд л яваад өгөх байсан юм бол яагаад намайг өөрийн болгох гэж тэгэж их хичээсэнийг чинь ойлгохгүй байна. Хэлэхгүй ирсэн шигээ хэлэхгүй буцаад яваад өгөхгүй, яагаад намайг ингэж их уйлуулах болсон юм бэ, уур хүрч байгаа ч чамд биш өөртөө уур хүрч байна.

Хамт явах байсан юм, чиний гэх газар руу хамт явах байсан юм. Хэлэхийг хүссэн, харин хэлээгүй явуулсандаа харамсаж байна. Өөрийг минь өөрөө минь үзэн ядуулж чадах хүн чамаас өөр хэн байх бол...Айж байна, ганцаараа дахин үлдэнэ гэхээс айж байна. Чамайг санаад үхэх гэж байхад чи харин байхгүй байдаг. Үүрд хүлээнэ гэж хэлэхгүй ч, үүрд хайртай байна.
Хайртай бас санаж байна. Харин сэтгэл минь урьдийн адил гуниг хурсан хэвээр үлдлээ.

1 件のコメント:

  1. Үлгэн салган амьсгалж байна
    Тэгээд үхэх гэж байгаа мэт санагдаж байна
    Харин чамайг харах хүртлээ нүд минь хэзээ ч анихгүй юм шиг байна. Тиймээс нэг л удаа хармаар байна...гуйж байна...

    返信削除