20100813

Хэрвээ намайг өвтгөвөл

Хэцүү зүйлс гэх юу болох, сэтгэл өвдөнө гэж юу болох, гомдол яагаад бий болдог үнэхээр тэгэж бие биедээ хайртай дуртай л юм бол яагаад бие биеээ ингэж зовоодог  гээд энэ бүгдийг би ойлгохгүй байна.Үхэл гэж юуг хэлдэг юм бэ, магадгүй чи үнэхээр муу хүн байсан ч уйлдаг, инээдэг бас баярлаж гунидаг шүү дээ. Хэрвээ чамд хэцүү байвал хэн нэгний мөрийг түшээд уйл, тэгээд нулимс урсана, бас дахин дахин урсах болно.Би юу хийж чадах эсэхээ мэдэхгүй байна, надад бас юу тохиолдохыг ч мэдэхгүй байна. Гэхдээ би өдөр бүрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэхийг хичээдэг, уйлмаар байсан ч инээж, дотроо уйлна гэдэг ямар хэцүү болохыг мэдэх юмуу, үнэхээр хэцүү. Нүднээс минь өнөөдөр нулимс урслаа, яагаад ингэж их урсаад байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ дэндүү их нулимс байх юм.Зогсохгүй байна, одоо яах уу...мэдэх юм алга надад...Нулимс ямар амттай байдгийг одоо л мэдрээд байх юм, зогсохгүй байна. Сэтгэл минь дэндүү шаналж байхад намайг яа гэснийг мэдэх юм алга. Яагаад ч юм бэ ойрд ингэж их уйлаагүй юм байн. Гэхдээ хэцүү байсан зүйлс нулимстай минь хамт алга болсонд баяртай байна.Гэхдээ мэдэхгүй байнаа, мнгэж их шаналсан байснаа, мэдсэнгүй тэгээд яагаад ингэж их юм болоо....Хэзээ ч битгий хэзээ ч гэж хэлж бай, учир нь энэ бүхэн хэзээ нээн цагт ирэх болохоор...

0 件のコメント:

コメントを投稿