20110118

Өөртөө хайртай би

Өөрийгөө хайрла
Өөртөө хайртай бай
Өөрийгөө үнэл
Өөрийгөө бүхнээс хайрла
Магадгүй энэ бүгд тэнэг сонсогдож болох ч
Магадгүй энэ бүгд утгагүй санагдаж болох ч
Магадгүй энэ бүгд дэндүү өөрийгөө бодсон байж болох ч
Магадгүй энэ бүгд үнэ цэнэгүй мэт байж болох ч
Чи бол энэ дэлхийд ганцхан
Чи бол хүн бүхэнд ганцхан
Чи бол дэндүү үнэтэй
Чи тиймээс хэн нэгнийг хайрлахаасаа өмнө
Өөрийгөө нэг тольдоод үзээрэй, харин дараа нь чамд ямар байснаа сана.
Зохиогч Г.Үүжин

0 件のコメント:

コメントを投稿