20090923

Alone


Ганцаардаж байна, үнэхээр их ганцаардаж байна. Гэхдээ ганцаараа байна гэдэг сайхан санагдаж байсан үе саяхан, харин амьдрал урсан өнгөрч байх тэр л үеийг би анзаарсан.  Ямар их зүйлийг анзааралгүй сурч, ажиллаж байснаа эргээд харахнээ ямар нэгэн зүйлийг алдаагүй ч сэтгэл хоосон хэвээр л байсаныг анзаарсан. Хэдийгээр энэ бүхэндээ харамсаад байдаггүй ч сэтгэл маань эзгүй хэвээр байгаад харамсч байна. Хэн нэгэнд дурлаж, хэн нэгнийг хайрлах юмсан гэж боддог ч энэ бодол маань нэг л мэдэхэд замхардаг. Бүх зүйлс намайг хайрлаж байгаа юм шиг санагдаж, бүгд над руу инээмсэглэж байгаа юм шиг санагдаж, нэг л зүйл над руу харцаа илгээхгүй байгаа нь намайг ганцаардалд хүргэж байна. Хайр сэтгэл, гуниг гутрал, хагацал харууслын талаар надад ямар ч ойлголт байхгүй. Гэхдээ намайг буруутгах хэрэггүй шүү, яагаад гэвэл миний сэтгэл зүрх мөс мэт зузаан, бас хүйтэн. Хэн ч намайг мөс болгоогүй ч би хэзээ ч хайлахгүй гэж бодож байна. Харин хайлах юм бол би үүрд мөнхийн ус  болох байсан байх.

0 件のコメント:

コメントを投稿