20090922

Don't say me... I love you

Буцаагаад өгөхийг хүсч байна. Яагаад гэвэл энэ бүгд худал хуурмаг байсан гэдгийг мэдсэн. Хэдийнгээр бие биеээ таниад удаагүй ч хайртай гэж надад хэлэхэд би догдолсон. Харин одоо энэ бүх зүйлс таны надад өгсөн зүйлстэй алга болоосой гэж хүсч байна. Намайг яагаад ийм эвгүй байдалд оруулсаныг тань асуумаар байна. Бас яагаад заавал би гэж. Хайртай гэдэг үгийг дахин сонсохыг хүсэхгүй байна. Миний хувьд энэ үг үнэ цэнээ аль хэдийнээ алдсан учраас, сонсохгүй, бас мэдрэхгүй болохоор хэлэх хэрэггүй. Үзэн ядахгүй болохоор, санахгүй байхыг хүсч байгаа болохоор, дахин уулзахгүй болохоор өөрийн гэсэн бүх зүйлстэйгээ миний гэх зүйлсийг үлдээгээд надаас яваач гэж гуйж байна.
Дахин битгий надад хайртай гэж хэлээрэй, би дэндүү шаналсан болохоор дахин энэ үгийг сонсохгүй.

0 件のコメント:

コメントを投稿