Сонсмооргүй байхад сонс гэх, хармааргүй байхад хар гэх, үнэртмээргүй байхад үнэрт гэх, харин энэ бүгдийн хиймээр байх тэр л үед хуурамч байх тэр л инээмсэглэл... инээд хүрчихлээ, бас харвал нэг л зүйл харна, үнэртвэл нэг л юм үнэртэнэ, баяртай гэж хэлж байгааг минь харахгүй бол нэгийгээ надад өг, харин дараа нь харамсахгүй бол хоёуланг нь ч болно. Хэтэрхий оройтсон байхгүй бол харин би хүлээх болно.Тэгээд тамд хамт очъё харин тэр үед намайг харж, бас мэдрэхийг оролдно биз...20100130
Хуурамч бүгд
Сонсмооргүй байхад сонс гэх, хармааргүй байхад хар гэх, үнэртмээргүй байхад үнэрт гэх, харин энэ бүгдийн хиймээр байх тэр л үед хуурамч байх тэр л инээмсэглэл... инээд хүрчихлээ, бас харвал нэг л зүйл харна, үнэртвэл нэг л юм үнэртэнэ, баяртай гэж хэлж байгааг минь харахгүй бол нэгийгээ надад өг, харин дараа нь харамсахгүй бол хоёуланг нь ч болно. Хэтэрхий оройтсон байхгүй бол харин би хүлээх болно.Тэгээд тамд хамт очъё харин тэр үед намайг харж, бас мэдрэхийг оролдно биз...20100127
Бас л гуниг...
Бас л шархалсан, мөн л шаналж байна. Бүгдийг мартах гэсэн ч нэг л зүйл мартагдахгүй байна. Зүрх минь гунигаар дүүрч, зурвас минь харуулсаар төгсч, зүгээр л орхино гэж бодсон ч чадахгүй байгаа өөртөө гуниж байна.
Үнэн гэж хэлэх бүрд худлаа болж, худлаа гэж хэлэх бүрд худал болж
Харцаа нууя гэсэн ч чадахаа больж
Хайрлахгүй гэж хичээх бүрд шаналах болж
Хамаагүй энэ үгийг хэлэмээргүй байна
Хааяа ч гэсэн мартмаар байна
Хатуу үг шүү энэ үг
Хамгийн гол нь нандигнах хэрэгтэй гэсэн, харин нандигнах бүрд, харамлах бүрд шарх авсан хэвээр байхад, гуниг дахин амилах юм...даа....
20100111
Баяртай
Баяртай гэж хэлэхийг хүсээгүй ч чи үүнийг хэлүүлэхийг хүссэн, харин энэ үг надад ямар хэцүү байсныг надаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Яаж ч нийлүүлэх гээд хийлэхгүй байхад би яахаа мэдэхгүй байна. Харин чамайг гэх зүйл устах тэр үед би ямар байхаа мэдэхгүй байна.
Үгүйлж байна гэж хэлж чадахгүй ч хайртай гэж хэлж чадахгүй ч нэг л зүйлийг мэдэж байна. Тэр бол бүх зүйлс дууссан шүү дээ.
Баяртай, тэгээд үүрд...
20100107
Яах ч аргагүй болсон
Энэ үед яахаа ч мэдэхгүй байна. Түүний гэх бүх зүйлс надаас холдчихоод байхад яах ёстой гэж...Үнэхээр цөхөрч байна, тэгээд яахаа мэдэхгүй болсондоо өөрийгөө гайхаж байна. Харин энэ бүх зүйлс дуусах үед би хаана байх эсэхээ мэдэхгүй байна. Түүний гэх бүх зүйлсийг өөртэй нь хамт булшилчихаад, одоо ганцаар цааш явах гэж үү. Би тэгэж чадахгүй гэхээс айж байна, үгүйээ, би тийм зүйл хийхгүй. Яагаад гэвэл энэ дэндүү хэцүү юм бас тэгээд би тэсэхгүй байх... Саналаа гээд яах ёстой гэж, үгүйллээ гээд яах ёстой гэж, хармаар байгаа ч чадахгүй байхад одоо яа гэж... Чөтгөр ав гэж...нулимс гарч байна, зүрх хүчтэй цохилж байна...амьсгал давхцаж байна. Тэгээд тэнхэлгүй болж байна, өөрийгөө эсвэл түүнийг үзэн ядахгүй болохоор нэг л зүйлийг санасан хэвээр баймаар байна. Харин тэгээд юу байхыг тэр л мэдэх ёстой байдаг. Нүдэнд минь дахин харагдах хэрэггүй, байсан, байгаагүй хэцүү байхад...би тэнэг байсан гэдгээ мэдэх хүртлээ нэг л зүйлд сэтгэл хангалуун байсан...энэ бол чамайг намайг гэх сэтгэл байдаг гэдэгт...Уруудах эсвэл өгсөх эсэхээ мэдэхгүй ч, чамгүйгээр амьсгалж байгаагаа гайхаж байна. Харин амьсгал минь урьдийн адил байхаа больсон байна. Одоо санасан гэж хэлмээр байгаа ч чи сонсохгүй, уйлмаар байгаа ч нулимс минь гарахгүй байна, тэвэрмээр байгаа ч чи бас л байхгүй шүү дээ....Энэ бүгдийн дараа яах ёстой юм болоо....20100105
Тэр үнэхээр хүүхэд шиг
Тэр зураг авах дуртай гэсэн, тэгээд бага зэрэг хэнэггүй. Тэр бас дэндүү дураараа, тэгээд тамхи татдаг. Түүнээс сайн талыг нь олж харах гээд чадаагүй, харин ч сул тал их гарч ирээд байсан. Бид дөрвөн л удаа уулзалдсан, харин тэр их хөөрхөн нь гэнэн хүүхэд шиг бас бага зүйлд их баярлана. Түүний авсан энэ зураг надад таалагддаг юм. Тэгээд тэрийг бага зэрэг үгүйлдэг ч энэ бол зүгээр л завтай байхдаа боддог бодол маань...Хайр эсвэл дурлал биш болохоор би үүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байна. Харин түүнд баяртай гэж хэлэхдээ бага зэрэг сандарч байсан ч энэ болох ёстой зүйл байсан. Би хэдийгээр хүнд өвчтэй ч түүнийг зовоохыг хүсээгүй болохоор түүнээс зайгаа барьсан. Харин ойрд тэр зүүдэнд орж ирэх болсон болохоор би айж байна.Өөрөөсөө бүр айж орхисон, тэгээд түүнтэй таарах бол би сайн гэдгээ хэлэх болно. Харин түүний надад сайн байсанд, надад сайн хандаж байсанд баярлаж байна. Би одоо яах уу, уйлмаар байна.
20100104
Яах ёстой юм бэ
Яагаад дандаа худлаа хэлээд байдаг юм бэ, яагаад дандаа хуураад байдаг юм бэ, би үнэхээр тэнэг юмаа, дандаа л хууртаж байдаг ч чамд дэндүү сайн болохоор, итгэж байгаа болохоор, дахин тэгэхгүй гэж боддог болохоор, хууртдаг байх, тиймүү....Өөрийгөө үзэн ядахыг хүсч байна. Гэхдээ чамайг мартаж чадахгүй гэдгийг минь санаж байгаарай. Амьсгалж чадахгүй байхад амьсгал гэж хүчээр шахах юм, зүгээр л зүрх сэтгэл минь хөггүй болсон байна. Харин чи яаж байгаа юм бол доо... Би яах ёстой гэдгээ ч мэдэхгүй байхад, чи намайг гэлгүй харцаа өөр зүгт хандуулсан.Яах ёстойгоо ч мэдэхгүй байхад чи минь надаас явах гээд байдаг. Би одоо яах ёстой юм бэ, худлаа хэлэх хэрэггүй, нэг л зүйлийг харин би мэдэж байна хайртай болсоноо нуумааргүй байхад, чи минь хүлээн авахгүй байдаг. Би харин одоо яах учраа олохгүй байна, дахин шаналахыг хүсэхгүй байхад юм бүхэн чи болж харагдаад байхад би яах гэж...Санаад байхад намайг яа гэж, хэцүү байхад намайг яа гэж...одоо юу хийхээ мэдэхгүй нулимс минь хацарыг минь даган урсаж байхад би яана гэж. Хэлээд өгөөч, тэгээд санаж байна. Одоо яах ёстой юм бэ, би мэдэхгүй байна. Харин нэг л зүйлийг мэдэж байна, би чамд хайртай, бас үүрд хайрлах болно.
登録:
コメント (Atom)





