20100107

Яах ч аргагүй болсон

Энэ үед яахаа ч мэдэхгүй байна. Түүний гэх бүх зүйлс надаас холдчихоод байхад яах ёстой гэж...Үнэхээр цөхөрч байна, тэгээд яахаа мэдэхгүй болсондоо өөрийгөө гайхаж байна. Харин энэ бүх зүйлс дуусах үед би хаана байх эсэхээ мэдэхгүй байна. Түүний гэх бүх зүйлсийг өөртэй нь хамт булшилчихаад, одоо ганцаар цааш явах гэж үү. Би тэгэж чадахгүй  гэхээс айж байна, үгүйээ, би тийм зүйл хийхгүй. Яагаад гэвэл энэ дэндүү хэцүү юм бас тэгээд би тэсэхгүй байх... Саналаа гээд яах ёстой гэж, үгүйллээ гээд яах ёстой гэж, хармаар байгаа ч чадахгүй байхад одоо яа гэж... Чөтгөр ав гэж...нулимс гарч байна, зүрх хүчтэй цохилж байна...амьсгал давхцаж байна. Тэгээд тэнхэлгүй болж байна, өөрийгөө эсвэл түүнийг үзэн ядахгүй болохоор нэг л зүйлийг санасан хэвээр баймаар байна. Харин тэгээд юу байхыг тэр л мэдэх ёстой байдаг. Нүдэнд минь дахин харагдах хэрэггүй, байсан, байгаагүй хэцүү байхад...би тэнэг байсан гэдгээ мэдэх хүртлээ нэг л зүйлд сэтгэл хангалуун байсан...энэ бол чамайг намайг гэх сэтгэл байдаг гэдэгт...Уруудах эсвэл өгсөх эсэхээ мэдэхгүй ч, чамгүйгээр амьсгалж байгаагаа гайхаж байна. Харин амьсгал минь урьдийн адил байхаа больсон байна. Одоо санасан гэж хэлмээр байгаа ч чи сонсохгүй, уйлмаар байгаа ч нулимс минь гарахгүй байна, тэвэрмээр байгаа ч чи бас л байхгүй шүү дээ....Энэ бүгдийн дараа яах ёстой юм болоо....

0 件のコメント:

コメントを投稿