20100105

Тэр үнэхээр хүүхэд шиг


Тэр зураг авах дуртай гэсэн, тэгээд бага зэрэг хэнэггүй. Тэр бас  дэндүү дураараа, тэгээд тамхи татдаг. Түүнээс сайн талыг нь олж харах гээд чадаагүй, харин ч сул тал их гарч ирээд байсан. Бид дөрвөн л удаа уулзалдсан, харин тэр их хөөрхөн нь гэнэн хүүхэд шиг бас бага зүйлд их баярлана. Түүний авсан энэ зураг надад таалагддаг юм. Тэгээд тэрийг бага зэрэг үгүйлдэг ч энэ бол зүгээр л завтай байхдаа боддог бодол маань...Хайр эсвэл дурлал биш болохоор би үүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байна. Харин түүнд баяртай гэж хэлэхдээ бага зэрэг сандарч байсан ч энэ болох ёстой зүйл байсан. Би хэдийгээр хүнд өвчтэй ч түүнийг зовоохыг хүсээгүй болохоор түүнээс зайгаа барьсан. Харин ойрд тэр зүүдэнд орж ирэх болсон болохоор би айж байна.Өөрөөсөө бүр айж орхисон, тэгээд түүнтэй таарах бол би сайн гэдгээ хэлэх болно. Харин түүний надад сайн байсанд, надад сайн хандаж байсанд баярлаж байна. Би одоо яах уу,  уйлмаар байна. 

0 件のコメント:

コメントを投稿