| Сэтгэл....би их уйлсан....яагаад ийм юм байх ёстой гэж...энэ бол бодит зүйлс шүү дээ Нэгэн гэр бүл амьдардаг байжээ. Тэд жаргалтай байлаа. Гэхдээ нөхөр нь тийм ч сайн хүн байсангүй, учир нь тэр эхнэртээ гар хүрдэг байсан юм. Эхнэр нь жирэмсэн байхад хүртэл түүнийг зоддог байлаа.Эхнэр үүнийг тэвчсэн харин нэг өдөр нөхөр нь түүнийг зодоход тэр хүүхдээ хамгаалж үлдэх гээд нөхөрөө түлхтэл нөхөр нь тэр доороо өнгөрчихсөн юм. Энэ явдал түүнийг шоронд хөтөлсөн. Гэхдээ энэ хэний ч санаад орохгүй зүйл, энэ бол өөрөө амьдралын нэг хэсэг дүр зураг...Тэр эмэгтэй өөрийн хүүхдээ шоронд гаргасан юм, үнэхээр хөөрхөн хүү мэндэлсэн. Учир нь ээж түүнийг амьд байлгах гэж аавыг нь санаандгүй түлхээд амийг нь хөнөөсөн юм. Энэ явдлыг би үзээд уйлсан, дэндүү ихээр уйлсан, яаж ийм юм байж болно гэж, би лав зөвшөөрөхгүй, гэхдээ юу гээч энэ бол болоод өнгөрсөн юм...Энэ бүгдэд хариу байгаа болов уу, энэ цааш үргэлжилэх болов уу, чөтгөр аваасай энэ бүхнийг... |
20100813
Яагаад ийм байна гэж
Хэрвээ намайг өвтгөвөл
20100812
Үгүйлээд л байна.
Санахгүй гэж бодож байсан ч санаад, үгүйээ дэндүү ихээр санаад байна. Гэхдээ би үүнийгээ хэлж чадахгүй, яагаад гэвэл тэр сонсохыг хүсэхгүй байгаа. Бүх зүйл болоод өнгөрсөн гэж бодож байсан ч надад яагаад ийм хатуу хандаж байгааг нь асуух юмсан. Одоо болтол ганцаараа байгааг минь мэдэх болов уу, зөвхөн түүнийг л хүлээж байгааг минь мэдэх болов уу, үгүй мэдэхгүй байх. Юу ч санахгүй байна, дэндүү гунигтай байгаа болохоор санахыг хүсэхгүй зүйл их байна. Дахин хайрлаж чадна гэж бодохгүй байна, харин зүгээр л бие маань амьд байгаа юм шиг байна. Сэтгэл минь аль хэдийнээ үхэж, оршуулагдсан байхад энэ бие маань ингээд яваад л байдаг сонин юм шүү. ГУнигтай ч юм шиг, эсвэл өрөвдөлтэй ч юм шиг.Алхаж байхдаа нэг зүйлийг ажсан минь хүмүүсийн байдал, тэд дэндүү хар бас бараан өнгөтэй. Харин би хэлэхийг хүсэхгүй байна, учир нь тэднээс ямар ч гэрэл цацардаггүй юм. Утгатай байна гэдэг утгагүй байхын эхлэл, харин уйтгартай байна гэдэг юуны эхлэл юм бол. Магадгүй энэ бүгдээс хэн нэгнийг дэндүү их санасан үнэр ханхалж байна гэж бодож байгаа бол үгүй юм шүү дээ, энэ бол хөгжим. Би хөгжимд хайртай. Харин түүнийг дуугарахгүй бас чимээгүй болох үед миний зүрх зогсох шиг болдог юм. Амьсгал минь түгжигдэж, хуруу минь мэдээгүй болж, нүд минь юм харахаа больдог. Тэгээд түүнийг сонсохоор л би дахин зүрхээ олдог. Би хөгжим гэж төгөлдөр хуурыг хэлж байна, би хайртай дэндүү их хайртай бас үгүйлдэг. Харин дараа нь санадаг.
20100810
Урьдын адил байна
Энгийн мөртлөө нэг л хүйтэн төрх над руу хараад байна. Магадгүй энэ юу болох эсэхийг би мэдэхгүй байгаа нь намайг айлгаж байгаа юм. Утгагүй зүйлс надтай хамт байхад би дуртай харин энэ бүгд хэзээ надаас холдох эсэхийг мэдэхгүй байна. Нэг л өдөр амьсгал минь өөр, гар минь өөр, бүх зүйлс өөр байгаа юм шиг санагдаж байгаад би өөртөө ч итгэхгүй байна.
Утгатай байна гэж юу болох, утгаа алдах нь бас юу болохыг би мэдэхгүй байна.
Ганцаараа байхад муу юм юу байгаан, харин ч өөрөө өөрөөийгөө ойлгох болно шүү дээ.
Цаг хугацаа дэндүү хурдан бас дэндүү удаан байхад хурдан удааны талаар ярилцах нь тийм ч сайхан санаа биш байна.Хугацаатай байна гэж тэгээд юуг хэлээд байгааг мэдэх юм алга. Магадгүй цаг хугацааг авч явдаг эсвэл хугацаа цагтай байдаг байх л даа.
Халуун байх нь ямар ч утгагүй харин хүйтэн байх нь илүү дээр.
Урьдын адил утгагүй бас урьдын адил санаагүй бодолгүй. Хуурамч биш гэж үү, харин ч дэндүү хуурамч байна.
Бичих нь өөрөө хөгжим харин хөгжимийг би тоглодог. Хөгжим бид хоёр нөхөрлөөд удаж байна, харин хэн нь түрүүлж дуусах бол.
登録:
コメント (Atom)





