20100812

Үгүйлээд л байна.

Санахгүй гэж бодож байсан ч санаад, үгүйээ дэндүү ихээр санаад байна. Гэхдээ би үүнийгээ хэлж чадахгүй, яагаад гэвэл тэр сонсохыг хүсэхгүй байгаа. Бүх зүйл болоод өнгөрсөн гэж бодож байсан ч надад яагаад ийм хатуу хандаж байгааг нь асуух юмсан. Одоо болтол ганцаараа байгааг минь мэдэх болов уу, зөвхөн түүнийг л хүлээж байгааг минь мэдэх болов уу, үгүй мэдэхгүй байх. Юу ч санахгүй байна, дэндүү гунигтай байгаа болохоор санахыг хүсэхгүй зүйл их байна. Дахин хайрлаж чадна гэж бодохгүй байна, харин зүгээр л бие маань амьд байгаа юм шиг байна. Сэтгэл минь аль хэдийнээ үхэж, оршуулагдсан байхад энэ бие маань ингээд яваад л байдаг сонин юм шүү. ГУнигтай ч юм шиг, эсвэл өрөвдөлтэй ч юм шиг.Алхаж байхдаа нэг зүйлийг ажсан минь хүмүүсийн байдал, тэд дэндүү хар бас бараан өнгөтэй. Харин би хэлэхийг хүсэхгүй байна, учир нь тэднээс ямар ч гэрэл цацардаггүй юм. Утгатай байна гэдэг утгагүй байхын эхлэл, харин уйтгартай байна гэдэг юуны эхлэл юм бол. Магадгүй энэ бүгдээс хэн нэгнийг дэндүү их санасан үнэр ханхалж байна гэж бодож байгаа бол үгүй юм шүү дээ, энэ бол хөгжим. Би хөгжимд хайртай. Харин түүнийг дуугарахгүй бас чимээгүй болох үед миний зүрх зогсох шиг болдог юм. Амьсгал минь түгжигдэж, хуруу минь мэдээгүй болж, нүд минь юм харахаа больдог. Тэгээд түүнийг сонсохоор л  би дахин зүрхээ олдог. Би хөгжим гэж төгөлдөр хуурыг хэлж байна, би хайртай дэндүү их хайртай бас үгүйлдэг. Харин дараа нь санадаг.

0 件のコメント:

コメントを投稿