Үнсэлцэхэд сэтгэл татагдахгүй байж
Тэврэхэд сэтгэл дулаацахгүй байж
Тэврэлцэхэд сэтгэл халууцахгүй байж
Ярихад сэтгэл догдлохгүй байж
Ярилцахад сэтгэл догдлуулахгүй байж байхад
Яаж ч байсан хайрлаж чадахгүй байхад
Яагаад дэргэдээ тогтоох гээд байгаа юм бэ
Яагаад гэж асууж байхад хариулахгүй байгааг чинь
Ямар ч хамаагүй би баймаар байна гэж
Ялдамхан байдлаар ойлгох нь надад дээр үү
Яагаад миний сэтгэл уйлахгүй байнаа
Яагаад сэтгэл минь хүндүүрлэхгүй байнаа
Би эсвэл зүрхгүй болчихоод
Битүүхэндээ тарчилж байгаа хүн үү
Бусдыг хүн гэж хүлээн зөвшөөрөхгүй
Балмад нэгэн би гэж үү




0 件のコメント:
コメントを投稿